ХӨШИГ, БУЙДАН
Бид 2010 оноос эхлэн 10 жилийн турш тасралтгүй "Хөшиг"-ний борлуулалтын үйл ажиллагаа явуулж байна. Жил ирэх тусам өнгө материал сонголтоо нэмсээр Турк улсад үйлдвэрлэдэг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй торгон, хамбан, тааран зэрэг материалын 5000 гаруй өнгөний сонголтоос таны гэрийн интерьерт нийцүүлэн, хүссэн загвараар тань үйлдвэрлэж байна.
Мөн Европ стандартанд нийцсэн, ган төмөр рамтай, модоор хийгдэж, нано технологийн даавуун бүрээстэй хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, ая тухыг мэдрүүлэх А зэрэглэлийн "Буйданг" Турк улсаас дотоодын зах зээлд 2018 оноос борлуулж эхэлсэн.
.png)
.png)
.png)
Шинэ
Fusion-Классик загварын хаалганы рам бүхий будган тавилга. Будган тавилга нь үйлдвэрлэлийн явц нь маш олон давхаргатай, хатаалтын технологи горим өндөртэй. Тавилгын будгийг бид Итали улсын Реннер брэндийн будаг ашигладаг. Эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хүнс хадгалах зориулалттай тавилгын будаг нь тусгай сертификат бүхий эко найрлагатай байдаг. Хэдий сайн будгаар будлаа гээд доторхи хавтан түүхий эд, будгийн өрөөний темпратур 5 давхарга бүхий технологи нь горимын дагуу үйлдвэрлэхгүй бол хагарч гэмтэх эрдэлтэй байдаг тул бид будгийн кабинетын орчинг технологийн дагуу бүрдүүлэн үйлдвэрлэл явуулдгаараа давуу талтай.
2,500,000₮
Үнэлгээ:1м нь
Шинэ
Классик загварын гал тогоо нь модны натурал өнгийн бор, цагаан, сувдан цагаан гэх мэт өнгөний сонголттой. Классик загварын гол чимэглэл сеткан хаалга, гоёлын багана, өндөр шилэн стинка, шилэн хаалган дээрх алтан шаргал чимэглэлүүдтэй.
2,300,000₮
Үнэлгээ:1м нь
Шинэ
Cozy стиль нь хэт хээ угалз бүхий классик биш илүүтэй модерн шинжийг агуулсан загвар гэдгээрээ онцлог. Шилэн хаалганы таславч, гэрэл, нэвт харагдах шилэн тавиур, текний гоёлын хөл, уур сорогчны бүрхүүл зэрэг нь гол дизайныг гаргаж өгдөг. Байгалийн чулуун тавцангийн хослол нь төгс харагддаг.
1,800,000₮
Үнэлгээ:1м нь
Шинэ
Тавилгын хаалгыг царс модоор хийсэн. Хаалганы хүрээ мэт харагдах царс модон бариул нь эдэлгээ даах чанартай. Тавилгын дээд хэсгийг Blum-ийн дарж онгойдог буюу tip-on өргөх системээр шийдэж өгсөн. Будган хаалга нь 32 төрлийн өнгөөр үйлдвэрлэгдэх боломжтой. Николас Хахамисын монгол ахуйд зориулан бүтээсэн Opera загвар нь царс модны өнгө хээ бүхий сонгодог дүр төрхийг минималист чиг хандлагыг хамтатгаж Өрнө Дорнын соёлын уусал бүхий гайхалтай загварын шийдэл болж өгч чадсан.
4,300,000₮
Үнэлгээ:1м нь
Шинэ
Зочны өрөөний ТВ тавиуртай хослуулж хийснээрээ онцлог. Тавилгын текэнд жижиг задгай тавиуруудыг хийсэн нь зай ашиглалтыг нэмэгдүүлж өгдөг. Царс модон хуулга бүхий зузаан тавцанг шал руугаа буулгаж хийсэн нь нүүрэн талыг илүү гоёмсог харагдуулдаг. Италийн тавилгын дизайнер Николас Хахамисын төгс шийдэл буюу ганжуулсан шилэн хаалгыг будаж, модон хуулга буюу веннер, будган материалтай хослуулж өгсөнөөр дахин давтагдашгүй өнгө төрх, минималист ба материалист урсгалын нэгдлийг харуулдаг.
3,150,000₮
Үнэлгээ:1м нь
Шинэ
Модерн загварын будган тавилгууд уг загварт орно. Та будган тавилгын хаалгыг өөрийн хүссэн өнгөөрөө гаргуулан авах боломжтойгоос гадна гадаргуу нь матт болон gloss гэх мэт гялгаржилтын төрлийг та өөрөө тохируулан хийж болно.
2,650,000₮
Үнэлгээ:1м нь

