Чулуун тавцанг хэрхэн цэвэрлэх вэ?

Чулуун тавцан нь гал тогооны тавцангийн хамгийн сайн сонголт байдгын учир нь гоёмсог харагдац, удаан эдэлгээ, загвараа алдахгүй байдалд оршдог. Гэхдээ удаан хугацааны эдэлгээнд байгалын гоёмсог байдлыг нь хадгалахын тулд тогтмол зөв арчилгаа, ашиглалт шаардлагатай байдаг.

Бид танд тавцанд тогтсон толбо, зураасыг хэрхэн арилгах талаар зөвлөгөөг хүргэе.

Хэрэг болох зүйлс:

Spray/Цацлага бүхий сав/

Бага зэргийн аяга таваг угаагч шингэн

Зөөлөн даавуу

#0000 ноосон зүлгүүр

Цаасан алчуур

  1. Шүршигч сав /Spray/-д халуун ус хийн дээр нь бага зэрэг аяга таваг угаагч шингэн хийж холино. Шингэнийг гадаргууд бүхэлд нь шүршиж дараа нь зөөлөн даавуугаар арчиж авна. Гадаргуу дээр чийг үлдээхгүйн тулд дахин зөөлөн хуурай даавуугаар арчиж авна.

 

Чулуун тавцанг ямар нэг цайруулагч, цуу, цитрус агуулсан бүтээгдэхүүнээр цэвэрлэхээс зайлсхийж байгаараа. Эдгээр бүтээгдэхүүн нь чулууны хамгаалалт өнгөлгөөг гэмтээж байгалийн өнгийг бүдгэрүүлж байдаг.

2. Нимбэгний шүүс, Улаан лоолын шүүс, хийжүүлсэн ундаа, кофе, дарс, жимсний шүүс зэрэг хүчиллэг зүйлс нь тавцанд удаан тогтвол тавцангийн нарийн хэсэгт тогтож үлдэх аюултай байдаг тул хүчиллэг зүйлс асгасан тохиолдолд аль болох хурдан арчиж авахыг зөвлөж байна.

Удаан тогтсон толбыг арилгахын тулд бээлий өмсөн #0000 нарийн ноосон зүлгээрээр арчина. Зөөлөн зүлгүүр нь гадаргууг зурахгүйгээр толбыг арилгана.

3. Чулуун тавцан нь шууд хоол хүнсний зүйл бэлдэх болон, халуун зүйл тавих зориулалттай байдаг боловч та зурах толбо тогтоох эрсдэлийг бий болгож байдаг. Тийм учир та зориулалтын суурийг ашиглаж байгаарай.

 

Мөн хоол хийх бүрийнхээ өмнө болон дараа тавцангийн хэсгээ цэвэрлэж хэвшээрэй.