Kitchen NEWS

Цагаан болон алтан шаргал өнгөний хослол, 17-р зууны үеийн хаад ноёдын тансаг эрхэмсэг амьдралын хэв маягыг илтгэх ROCOCO загвараар PENTHOUSE байранд хийсэн гал тогоо, зочны болон үүдний өрөөний тавилгын загварыг танилцуулж байна.

 

 Kitchens are made for bringing families together.

Гэр бүлээрээ хамт байхын тулд гал тогоо хийгддэг.

 

 

 

 

Орчин үеийн амьдралын хэв маягт нийцүүлэн хийсэн ROCOCO загварын гал тогоо нь зочны өрөөний булан хэсэгт байрласан ба гэр бүлийнхэнтэйгээ дотно яриа өрнүүлэн амтат зоогоо бэлдэх боломжийг олгосон. Мөн ROCOCO хийцлэлийн хооллох ширээг зочны өрөөний хамгийн тохиромжтой зайд үзэгдэх орчин сайтай цонх болон 6 метр урттай гал тогооны гоёмсог тейк хоёрын голд байрлуулсан нь гэр бүлээрээ суун хооллох мөч бүрт илүү их тав тух, илүү аз жаргалыг мэдрүүлэх болно.

 

 

Rococo загварын тавилга нь захиалагчийн хүсэлтээр гэрийн интерьертэй хосолсон байдлаар хийгдэх боломжтой байдаг. Уг төслийн хувьд интерьер засал хийгдээгүй ч гал тогооны тавилгын зэргэлдээ хананд байрлах шкаф болон үүдний өрөөний хувцасны өлгүүр толь зэргийг хослуулан хийлгэсэн ба энэ нь байрыг бүхэлд нь ROCOCO хэв маягтай болгон харагдуулж эрхэмсэг, тансаг байдлыг илтгэнэ.

 

 

 

 

 

 

ЯАГААД РОКОКО ЗАГВАРЫГ СОНГОХ ЁСТОЙ ВЭ?

 

Рококо загварын тавилга нь гал тогооны хана, тааз, шал, Итали, Францийн сүмийн уран нарийн хийцлэлийг санагдуулам багана, арк, чимэглэлүүдтэйгээ интерьерийн төгс шийдлээр цогцлоон хийдгээрээ давуу талтай. Рококо стилийн тавилга нь уур сорогчийн дээд нэмэлт гоёлын хийц, тавилгын дээгүүр хийгдсэн алтлаг хүрээ бүхий хөмсөг, хөргөгчний карказын 2 талын сийлбэр бүхий багана, олон талт өвөрмөц шийдэлтэй тек, текэн дээрхи С хэлбэрийн багана гэх зэрэг маш олон төрлийн уран нарийн хийцтэй нэмэлт чимэглэлүүдээс бүрддэг.

 

 

 

 

 


 

 

Үйлдвэрлэлийн явц, хийц нь олон төрлийн сийлбэр, хээ, ухлаацаас бүрддэг. Сийлбэрийн тоног төхөөрөмжөөр үндсэн тавилгын бүх нарийн сийлбэрүүдийг хийдэг ба үлдсэн өнгөн чимэглэлүүдийг өндөр түвшинд бэлтгэгдсэн мужаанууд гар ажиллагаагаар нарийн урлаж гаргадаг. Загвар гаргалт, Үйлдвэрлэл, Засал чимэглэл, Угсаргаа зэрэг олон нарийн шат дамжлагыг дамжиж гардаг тул тэр ч утгаараа илүү их үнэ цэнийг бий болгодог.

 

KitchenALL – Загвар зохион бүтээгч: А.Насанжаргал