КЕРАМИК ТАВЦАН ПЛИТКА ХЭРХЭН ЦЭВЭРЛЭХ ВЭ?

Зарим цэвэрлэгээний аргууд нь шилэн тавцанг цэвэрлэхээсээ илүүтэй сэв зураас гаргах хор уршигтай байдаг. Хэрэв та SCHOTT CERAN керамик шилэн тавцан плиткатай бол дараах 4 алхам танд тус болох болно.

Керамик тавцан плитка нь 700℃ хүртэл халах бөгөөд эрчим хүчинд хэмнэлттэйгээрээ давуу талтай байдаг. Шилэн тавцан нь маш нимгэн бөгөөд гадаргууг түргэн халдаг бөгөөд байгаль орчинд ээлтэй технологиор үйлдвэрлэддэг. Халуунд тэсвэртэй, удаан эдэлгээтэй байдаг SCHOTT CERAN тавцанд зөв арчилгаа, хэрэглээ зайлшгүй шаардлагатай.

1. Түлэгдэж наалдсан зүйлийг цэвэрлэхдээ хусуур ашиглах


Аливаа зүйл дэвэрч буцалсны дараа тэр тусмаа сүү асгарч наалдсан бол та хусуур ашиглаарай. Жижиг, хурц ир нь шилэн тавцанд наалдсан зүйлийг гайхалтай цэвэрлэнэ. Ингээд дараа нь зөөлөн алчуураар арчаарай.

 

2. Керамик цэвэрлэгч ашиглах


Керамик цэвэрлэгч бодис нь өөх тос, наалдаж түлэгдсэн хоолны үлдэгдэл зэргийг цэвэрлэх тусгай найрлагатай ба хөнгөн бохирдолыг цэвэрлэхэд тохиромжтой байдаг. Тусгай зориулалтын бодис ямар ч төрлийн цэвэрлэгээний бодисоос илүү үр дүнтэй байна.

 

3. Цаасан алчуураар арчих


Керамик цэвэрлэгчээс тавцан дээр асгаж цаасан арчуураар/Scott... г.м/ үрж арчина. Эхлээд та плитка бүрэн хөрсөн эсэхийг заавал шалгаагаарай.

 

4. Илүү сайн гялалзуулахын тулд цэвэр алчуураар арчаад, хатаах

Элсэн чихэр бол таны тавцан плитканы хамгийн том дайсан юм. Та чихэр агуулсан аливаа зүйл асгасан бол тэр дор нь хусуураар хусаж цэвэрлэх хэрэгтэй. Түүнчлэн зурж гэмтээхээс сэргийлэн сав суулганы ёроол нь гэмтсэн, эсвэл бохирдсон эсэхийг шалгаж байгаарай. Удаан эдэлгээ, үргэлж цэвэр гялалзсан байлгахыг хүсвэл тогтмол цэвэрлэх нь зүйтэй.