ХИНШҮҮ СОРОГЧИЙГ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?

Гал тогооны өрөөгөө бүрэн тоноглохын тулд агаар цэвэршүүлэх төхөөрөмжийг оновчтой сонгох нь маш чухал юм. Орчин үеийн уур сорогч нь зөвхөн бидний амьсгалж байгаа агаарыг цэвэршүүлэхээс гадна өрөөг илүү цэвэр байлгахад тусалдаг. #Hansa брэндийн уур сорогч нь тааламжгүй үнэр, уурыг арилгах, хана, тавилга дээр тосны хуримтлал үүсэхээс урьдчилан сэргийлэх болно. Ингээд олон төрлийн уур сорогчноос сонголт хийхэд тань туслах дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.

Зураг тус бүр дээр тайлбар оруулсан байгаа

Загварын сонголт

Уур сорогчийг сонгохдоо эхлээд танд яг ямар хэлбэртэй байвал таны өдөр тутмыг үйл ажиллагаанд тань тохиромжтой байгаа, бусад цахилгаан барааны өнгө үзэмж загвартай хэрхэн зохицож байгааг харгалзан үзэх хэрэгтэй. Мөн гал тогооны өрөөний хэмжээнд тохируулах нь чухал.

Ажиллагааны горимууд

Бохирдсон агаараас салах 2 арга бий:

• Агааржуулалтын хоолойгоор гаргах - агааржуулалтын хэсэгрүү уур сорогчны хоолойг залгах

• Филтерээр цэвэрлэх – Фильтер нь 2 аргаар агаарыг цэвэршүүлдэг.

Үүнд: метал филтер нь тортог, тосыг авч үлддэг бол нүүрсэн филтер нь хоолны үнэрийг арилгадаг.

Метал филтерийг үргэлж аяга угаах шингэнтэй усаар тортог, тосыг цэвэрлэж байх шаардлагатай. Нүүрсэн филтер нь ашиглалтын явцад хуучирдаг тул улиралд 1 удаа солих шаардлагатай байдаг.

#Hansa брэндийн уур сорогчийг дээрх 2 аргаар 2уулангаар нь ажиллуулах боломжтой байдаг. Танд аль нь илүү дээр байгааг сонгоход л хангалттай.

Сонголт хийхдээ:

Таны гал тогоонд ямар загвар илүү тохиромжтой, агааржуулалтын төрлийг сонгосон бол дараах шалгууруудаар сонголт хийхийг зөвлөж байна:

  • -Хүчин чадлын түвшин
  • -Хүчин чадлын түвшиний тохиргоо: 3-5 хооронд
  • -Дуу чимээний түвшинг харгалзан үзэх
  • -Удирдлага: Механик, түлхдэг эсвэл слайдер, электрон буюу touch удирдлага
  • -Гэрэлтүүлэг байгаа эсэх
  • -Эцэст нь та дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй:
  • -Тавцан плитканаас дээш стандарт өндөрт байрлуулах – хэт доор байж болохгүй.
  • -Зааврын дагуу суурилуулах, ажиллуулах.
  • -Филтерийг тогтмол сольж байх.

Энэ төрлийн уур сорогч нь бүх төрлийн гал тогоонд тохиромжтой. Ийм төрлийн уур сорогч олон төрлийн сонголттой байдаг учраас таны бусад гал тогооны цахилгаан барааны өнгө үзэмж, загвартай зохицох сонголтууд бий.

Хавтгай уур сорогч маш энгийн ажиллагаатай, механик удирдлагатай байдаг. Энэ төрлийн уур сорогч жижиг зайд зориулсан байдаг тул хүчин чадал нь бага байдаг.

Суурилуулдаг уур сорогч нь маш бага зай эзэлдэг тул жижигхэн гал тогоонд ч тохиромжтой. Энэ төрлийн уур сорогчноос өндөр хүчин чадалтай нь ховор байдаг тул ердийн жижиг гал тогоонд тохиромжтой.

Энэ төрлийн уур сорогч нь том гал тогоонд хамгийн тохиромжтой. Таазанд суурилуулснаар маш том зайнд агаарыг сорох хүчин чадалтай байна. Хэрэв та гэртээ тектэй бол энэ нь хамгийн зөв шийдэл юм. Учир нь хананд суурилуулдаг уур сорогч нь ийм төрлийн гал тогоонд тохиромжгүй юм.

Уур сорогчны дуу чимээний түвшин таныг сонголт хийхэд чухал байр суурь эзэлнэ. Та дараах зургаас таны уур сорогч ямар хэмжээний дуу чимээтэй болохыг харж болно.
Сул чимээ:

  • Амьсгал: 10дБ
  • Навсны шаржигнасан чимээ: 20дБ
  • Шивнэлдэх: 30дБ
  • Хөргөгч: 40дБ

Дунд зэргийн чимээ:

  • Шиврээ бороо: 50дБ
  • Харилцан яриа: 60дБ
  • Чанга чимээ:
  • Машин замын чимээ: 70дБ

Маш чанга чимээ:

  • Том автомашины чимээ: 80дБ
  • Үс хатаагч сэнс: 90дБ
  • Нисдэг тэрэг: 100дБ
  • Бүрээ хөгжим: 110дБ

Хүчтэй чимээ:

  • Цагдаагийн гэрэл дохиотой машин: 120дБ
  • Салют: 140дБ