ТАВЦАН ПЛИТКА ХЭРХЭН СОНГОХ ВЭ?

Хэрэв та гал тогоондоо тавилганд суурилдаг тавцан плитка авахаар төлөвлөж буй бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Таныг өөрт тохиромжтой зөв сонголт хийхэд тань туслах дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.

Зураг тус бүр дээр тайлбар оруулсан байгаа.

Юун түрүүнд та тавцан плиткаг сонгохдоо дараах зүйлсийг анхааран авч үзээрэй:

Хүүхдээс хамгаалах цоож

Хүүхдээс хамгаалах цоож нь хүүхэд санамсаргүй тохиолдлоор тохиргоог өөрчлөх, плиткаг унтрааж асаах зэргээс сэргийлнэ. Энэ төрлийн тохиргоо нь ихэвчлэн индукц болон керамик плитканд байдаг.

Тэлж халдаг бүс

Тэлж халдаг бүс нь жижиг халалтыг бүсийг том хэмжээтэй тэлж халааж болдгоороо давуу талтай байдаг. Жижиг, том хэмжээтэй ямар ч төрлийн сав суулгыг хэрэглэж болдог.

Уян хатан халалтын бүс

Зарим индукцийн болон керамик плитка нь 2 халалтын бүсийг нэгтгэж нэг бүс болгон хоол хийх боломжтой байдаг. Энэ нь том хэмжээтэй сав суулганд илүү тохиромжтой байна.

Түргэн буцалгах

Үүнийг индукцийн плитканд booster гэж нэрлэх нь элбэг байдаг ба ихэнх плитканд түргэн буцалгах тохиргоо байдаг. Энэ нь дулааныг маш хурдан гаргаж их хэмжээний усыг богино хугацаанд буцалгах болон том хэмжээтэй савтай хоол хийхэд тохиромжтой байдаг. Харин керамик плитканд түргэн /rapid/ болон эрчимтэй /intense/ халаах тохиргоо гэж нэрлэдэг ба мах шарахад илүү тохиромжтой байдаг.

Цагийн тохиргоо

Тавцан плитканы цагийн тохиргоо, минутын сануулга зэрэг нь ихэнх плитканд байдаг. Энэ нь таны гал тогооны өрөөний аюулгүй байдлыг хангах, хоол хийх үйл явцыг илүү хяналттай болгодог. Тодорхой тохируулсан цаг дуусахад плитка автоматаар унтарч, дохио өгч мэдэгддэг. Зарим өндөр түвшиний плитка нь халалтын бүс тус бүрд цагийн тохиргоо хийх боломжтой байдаг.

Сав суулганы төрөл

Газ болон керамик тавцан плиткан дээр бүх төрлийн сав суулга ашиглах боломжтой байдаг бол индукцийн плитка нь сав голдог буюу зөвхөн төмөр агуулсан сав суулганд таардаг.

Дараах зургуудад индукц болон керамик плитканы ялгаа, тэдгээрийн давуу талуудыг тайлбартай орууллаа.

Индукцийн плитка нь цахилгаан зарцуулалт бага, маш сайн мэдрэгчтэй болон түргэн халдаг давуу талтай. Индукц плитканы зэс ороомог нь зөвхөн төмөр дээр суурилсан соронзон сав суулганд ажилдаг. Энэ нь савны яг тодорхой хэсэгт л дулааныг дамжуулна. Ингэснээр төмөр агуулаагүй хэсгийг халаахад эрчим хүч зарцуулахгүй гэсэн үг юм. Мөн савыг авахад хурдан хөрдөг тул аюулгүй байдал талаасаа илүү давуу талтай. Өндөр хүчдэл бүхий цахилгаан соронзон нь зүрхний электрон төхөөрөмжтэй /pacemaker/ хүнд сөрөг нөлөө үзүүлж болох тул ийм төхөөрөмжтэй хүмүүс индукцийн плитканаас хамгийн багадаа 60см-н зайнаас харьцах хэрэгтэй гэж Их Британийн зүрх, судасны байгууллагаас /British heart foundation-BHF/ зөвлөсөн байдаг байна. Бусад төрлийн плитканаасаа үнэ өндөр байдаг.

Энэ нь керамик шилэн гадаргуутай гэсэн үг бөгөөд техникийн хувьд индукц нь мөн керамик тавцантай байдаг. Гэвч яг керамик плитка гэж онцолж байгаа нь цахилгаан керамик плитка байдаг.
Цахилгаан керамик плитканы хувьд халалтын систем нь керамик шилэн тавцан доор байрлах бөгөөд асаах үед дулааныг керамик шилэн тавцанруу дамжуулдаг. Хоол хийх бүсүүд нь халах хэсэг, байрлалыг заах бөгөөд асаахад улаан гэрэл гарна. Удирдлагын хэсэгт тухайн бүс халуун байгааг анхааруулж байдаг. Гоёмсог оновчтой шийдэл бүхий загвар нь гөлгөр, цэвэрлэхэд хялбар гадаргуутай байдаг. Мөн маш хурдан халдаг учраас сүүлийн үед керамик плитканы сонголт элбэг болсон. Харин хөрөхдөө бага зэрэг удаан байдаг тул үлдэгдэл дулааныг ашиглах боломжтой бөгөөд таны зочид товлосон цагааасаа хоцорч байгаа хоолыг халуунаар нь байлгахад тусална. Сэв зураас бага гардаг, төмөр хүрээгүй шийдэл нь цэвэрлэхэд илүү хялбар болгодог. Бүх төрлийн саванд тохиромжтой, сав голдоггүйгээрээ маш их давуу талтай.

Үүнээс гадна дээрх давуу талуудыг агуулсан #HANSA брэндийн олон төрлийн сонголттой КЕРАМИК тавцан плитка #KITCHENALL-д худалдаалагдаж байгаа шүү.