Эзэгтэй нар маань гэрийн тохижилтоо хийхэд нийтлэг гаргадаг алдаа нь гал тогоо, зочны өрөө, унтлагын өрөө зэргийн тохижилт хоорондоо зөрөлдөх, эсвэл бусдын зөвлөгөөг даган төрөл бүрийн тавилгын цуглуулга болох зэрэг байдаг. Тэгвэл бид танд гэрээ тохижуулах энгийн 5 алхмыг толилуулж байна.
1. Гэрийнхээ зай болон, хэмжээнд баригдаж тавилгаа сонгох хэрэггүй. Та өөрөө ямар өнгө, загварын гэрт амьдармаар байгаагаа тодорхойлох хэрэгтэй. Минимал, Модерн, Классик гэсэн үндсэн төрлүүд маань дотроо маш олон загварын урсгал болон задардаг. Яг аль хэв маяг таньд тохирох вэ гэдгээ сонгох хэрэгтэй.
Modern, Mid century modern, Urban modern, Rustic Cozy гэх мэт нарийвчлан хайх хэрэгтэй.
Гал тогооны өрөөнд цагаан өнгийн суурь дээр, цэнхэр өнгийг ашигласан. Мөн модон хөлтэй сандалаар элсний өнгийг төлөөлүүлжээ.
2. Тавилгын үнэ загвараас гадна материалаас маш их хамаардаг. Үйлдвэрлэлийн түүхий эд хөгжсөн өнөө үед байгалийн өнгийг зөвхөн модон материал илэрхийлнэ гэдэг өрөөсгөл ойлголт юм. Бүх төрлийн хавтан, хуулга /PVC/, будаг, модон хуулга зэрэг нь маш олон төрлийн боломжийг танд олгоно. Иймд өөрийн сонгосон загвараа хэр үнээр босгохоо маш сайн тооцоолох хэрэгтэй.
Зочны өрөөнд элсний өнгөтэй дэвсгэр, цагаан суурьтай цэнхэр өнгө, навчит ургамал зэргийг ашигласан.
3. Гэрийн тохижилтыг ажлын дарааллаар гал тогоо-зочны өрөө-унтлагын өрөө-угаалгын өрөө-үүдний өрөө гэсэн дарааллаар тохижуулбал хялбар болдог. Иймд өөрийн сонгосон загварын урсгалын гал тогооны хэлбэр загвар өнгийг сонгосны дараа бусад тавилгыг сонгоно.
Унтлагын өрөөний суурь өнгийг цагаанаар шийдэж гэрлийн суурь, сагс зэрэгт шар өнгө оруулсан
4. Жижиг хэсгүүд дээр сайн анхаарах. Интерьерийг бүрдүүлэхэд хамгийн чухал жижиг хэрэглэлүүд бол
- Гэрлийн бүрхүүл
- Лааны суурь
- Сандал
- Хөшиг
- Зургийн жааз зэрэг байдаг. Эдгээрийн сонголтыг өөрийн сонгосон загварын урсгалд нийцүүлэх нь өнгө төрхийг бүрэн бүрдүүлэхэд чухал нөлөөтэй. Ингээд та бүхэнд жишээ болгон Coastal урсгалын тохижилтыг танилцуулж байна.
Угаалгын өрөөнд цэнхэр тавиур, шар хүрээтэй толь зэргийг ашиглаж ханын заслыг унтлагын өрөөтэй адил болгосон байна.
Coastal: Далайн эргийн уур амьсгал, өнгөлөг гэгээлэг орчин бүрдүүлдэг урсгал юм. Энэхүү урсгал нь цайвар, шаргал, цэнхэр өнгө голлодог тул жижиг хэмжээтэй байранд ч сайн тохирно. Загварын гол илэрхийлэл нь цагаан болон цагаан шаргал өнгийн суурь дээр хөх болон цэнхэр өнгийг модны шар, бор өнгөтэй хослуулж далайн эргийн өвөрмөц төрхийг бүрдүүлдэг. Мөн ногоон өнгийн навчит ургамалаар чимэглэл хийснээр та өдөр бүр далайн эрэг дээр байгаа мэт амар амгалан орчинд аж төрөх болно.