ГАЛ ТОГООНЫ ТАВИЛГА ЯМАР БАЙХ ЁСТОЙ ВЭ? 1-р хэсэг

Маш гоё дизайнтай, зөв байршилтай, зохицсон хийц өнгө бүхий тавилгатай болмоор байгаа бол дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай. Галын өрөөн дэх цахилгаан хэрэгслүүдийн байрлал Хөргөгч – Бэлтгэх тавцан – Угаалтуур – Бэлтгэх тавцан – Плитка гэсэн дараалалтай байвал илүү тохиромжтой тухай мэргэжилтнүүд зөвлөдөг

АЖЛЫН ГУРВАЛЖИН

"Хадгалах Бэлтгэх Хийх дараалал"-ыг Ажлын гурвалжин гэж нэрлэдэг. Энэ гурвалжин ойр байх тусмаа сайн. Өрөөний орон зайгаас хамаарч энэ хэмжээ өөрчлөгдөж болно.

ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:

Орон сууцны архитектураас хамааран галын өрөө янз бүрийн хэлбэр, хэмжээтэй байдаг ч ерөнхийдөө дараах зургаан зохион байгуулалтын хүрээнд сонголт хийхэд болно. Үүнд:

1. Нэг хананы шулуун гал тогоо

Цөөн буюу 1-2 ам бүлтэй айлд тохиромжтой. Тавилга, цахилгаан бараануудыг нэг хананы дагуу, угаалтуурыг голд нь байрлуулах нь зохимжтой. Цонхтой харалдаа биш бол дээд талд нь аяга таваг хатаагч байрлуулбал зайтай харагдана. Тавилгын урт 2 м багагүй байна.

2. Хоёр шугаман гал тогоо

Хэрэв танай гал тогоо хангалттай зайтай бол өөд өөдөөсөө харсан хоёр хананд тавилга байрлуулж болно. Угаалтуур, плитка хоёр нэг талдаа, хөргөгч, шкафнууд нөгөө талдаа байх нь тохиромжтой. Тавилга хоорондын зай хамгийн багадаа 1,2 мбагагүй байна.