Аяга таваг угаагч ашиглах заавар

ШИНЭ АЯГА ТАВАГ УГААГЧИЙГ АЖИЛЛУУЛАХ ХАМГИЙН ЧУХАЛ 6 АЛХАМ

Галын өрөөндөө аяга таваг угаагчтай байна гэдэг өрх бүрийн хувьд маш их давуу талтай: аяга таваг, сав суулгыг хурдан, үр дүнтэй угаахаас гадна найз нөхдийн цугларалт, төрсөн өдөр, баяр наадмын үеэр зочид явсаны дараа таньд бага ч гэсэн амрах хугацаа олгох болно.

Ингээд шинэ аяга таваг угаагч аваад нэн түрүүнд хийх шаардлагатай 6 алхамыг танилцуулж байна.

Алхам 1: Усны хатуулгийн түвшинг тодорхойлох

Аяга таваг, сав суулга хэр сайн угаагдсан, гялалзсан байх эсэх нь ус зөөлөн байхаас ихээхэн шалтгаална. Зөөлөн ус нь сав суулга, шилэн аяга тавганд цагаан толбо тогтох, зэврэхээс хамгаалдаг. Таны шинэ аяга таваг угаагчинд усны хатуулгыг тодорхойлох тест байх бөгөөд цоргоны усыг 1 минутын турш гоожуулаад тестэрийг усанд дүрэн авна. Илүүдэл усыг нь сэгсэрч, ойролцоогоор 1 минутын дараа тестэрээс та хэр хэмжээний хатуулагтай ус хэрэглэдэг болох нь харагдана. Усны хатуулгийн түвшингийн хүснэгтийг аяга таваг угаагчийг ашиглах гарын авлага дээр тайлбарласан байна.

Усны хатуулаг хэмжигч тестэр

Алхам 2: Ус зөөлрүүлэх функцийг тохируулах

Гэрийн тань цоргоноос хэр хэмжээний хатуулагтай ус гарч байгааг мэдсэний дараа аяга таваг угаагчийн ус зөөлрүүлэх системийн дагуу усыг зөөлрүүлнэ. Аяга таваг угаагч бүрийн гарын авлагад ямар хэмжээний хатуулгийн түвшинтэй усанд ямар горимыг ажиллуулахыг нарийн тодорхой заасан байдаг.

Аливаа цахилгаан барааг ажиллуулахаас өмнө гарын авлагатай заавал танилцаж байгаарай.

Алхам 3: Ус зөөлрүүлэх зориулалтын давс хийх

Ус зөөлрүүлэх системийг хэвийн ажиллуулахын тулд аяга таваг угаагчинд зориулсан ус зөөлрүүлэгч тусгай давс ашиглах хэрэгтэй. Давс хийхийн тулд аяга таваг угаагчийн хаалгыг нээгээд доод хэсэгт байрлах тагийг нээж усаар дүүргэнэ. Үүний дараа давсаа усыг хальтал хийнэ (АЯГА ТАВАГ УГААГЧИЙГ ХАМГИЙН ЭХНИЙ УДАА АШИГЛАХАД ЭНЭ АЛХАМЫГ ХИЙХ ШААРДЛАГАТАЙ). Хэрэв давсаа гадуур нь асгасан бол арчиж авахаа бүү мартаарай!. Энэхүү давс хийх саванд өөр бусад аяга таваг угаагч цэвэрлэгээний шингэн хийсэн тохиодолд ус зөөлрүүлэх систем эвдрэх аюултай байдаг учир та бүхэн анхааралтай байх хэрэгтэй.

Давс хийх зориулалт бүхий хэсэг

Алхам 4: Rinse aid буюу зайлагч бодис хийх

Толбогүй сав суулга, тунгалаг шилэн аяга тавагтай болоход тань Rinse Aid туслах болно. Тусгай зайлагч шингэнийг зориулалтын саванд дүүртэл хийгээд таглана. Хэрэв гадуур нь асгарсан тохиолдолд арчиж аваарай!

Зайлагч бодис хийх хэсэг

Алхам 5: Угаалгын бодис хийх

Та аяга таваг угаагчиндаа тусгай зориулалтын шахмал, нунтаг болон шингэн угаалгын бодис ашиглаж болно. Гэхдээ хэзээ ч бүү аяга таваг угаах шингэн (Fairy, Trio гэх мэт) бүү ашиглаарай. Сав суулга хэр бохирдолтой байгаагаас шалтгаалан та угаалгын бодисны хэмжээг тааруулан хийгээрэй.

Харин 3 in1, 4 in 1 эсвэл 5 in 1 гэх мэт холимог угаалгын бодис нь зайлагч бодис, давс орлуулах бодис болон бусад нэмэлт бодис(шилэн аяга тавагны хамгаалалт, зэвэрдэггүй ган эдлэл цэвэрлэгч) агуулсан байдаг. Эдгээр бодис нь ихэвчлэн 21°dH хүртэлх хатуулагтай усанд тохиромжтой байна. Харин үүнээс илүү хатуулагтай усанд та давс болон зайлагч бодис хийх шаардлагатай.

Угаалгын бодис хийх хэсэг

Алхам 6: Нэг эргэлт ажиллуулах

Дээрх 5 алхамыг хийсний дараа аяга таваг угаагчинд аяга таваг хийлгүйгээр 1 удаа хоосон ажиллуулаарай. Ингээд таны гайхалтай туслагч таны аяга таваг, сав суулгыг угаахад бэлэн боллоо гэсэн үг.

Асаагаад, угаа!

Та бүхэн аяга таваг угаагчаа ашиглах болгондоо доорхи хялбархан зөвлөмжүүдийг хийж хэвшээрэй.

  1. Сав суулган дээрх хоолны үлдэгдэлийг зайлж, цэвэрлэсний дараа угаах.
  2. Аяга тавгыг эмх цэгцтэй байрлуулаагүйгээс ус хүрэхгүй, бүрэн угааж чадахгүй нөхцөл үүсэхээс сэргийлэх
  3. Үлдэгдэл хуримтлагддаг шүүлтүүрийг сардаа нэг удаа халуун , савантай усаар цэвэрлэх.
  4. Хэр хэмжээний бохирдолтой, ямар төрлийн аяга таваг угааж байгаагаас шалтгаалан ажиллах горимыг зөв тохируух.
  5. Аяга таваг угаагчинд эвгүй үнэр хуримтлагдахаас сэргийлж дотор хэсгийг арчиж цэвэрлэх.
  6. Хэт их хэмжээний угаалгын бодис, зайлагч бодис бүү ашиглаарай. Хэмжээг нь сайтар харж, тохируулах.

Эдгээр энгийн зөвлөмжүүдийг дагаснаар та аяга тавгаа угаах болгондоо сэтгэл хангалуун үр дүнг харах болно.

Kitchen All тавилгын их дэлгүүрт HANSA брэндийн ТАВИЛГАНД СУУРИЛДАГ 60см болон 45см өргөнтэй 2 төрлийн аяга таваг угаагч худалдаалагдаж байгаа бөгөөд ьа бүхэн манай хуудасруу зурвас бичих болон SHOP хэсэгрүү орж дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.