card

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

ДолоонБолдог ХХК нь 2001 онд үүсгэн байгуулагдсан, бүх төрлийн хавтан болон модон тавилга үйлдвэрлэх хүчин чадалтай Монголын томоохон үндэсний үлйдвэрлэгчдийн нэг билээ. Мөн 2006 оноос цахилгаан барааны худалдааны чиглэлээр “Евро-Электроникс” ХХК-г байгуулж, Герман улсын “AMICA INTERNATIONAL” компанийн “HANSA”, 2011 онд Испани улсын “Teka industrial” компанийн “TEKA”, Словени улсын “Gorenje D.D” компанийн “Gorenje” зэрэг гал тогооны цахилгаан хэрэгслийн брэнд бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр Монголын зах зээлд амжилттай борлуулж эхэлсэн.

Өдгөө “Долоон Болдог” ХХК нь гал тогоо, зочны өрөө, унтлагын өрөө, хүүхдийн өрөө, угаалгын өрөөний тавилга, оффисын тавилга зэрэг гэр ахуй, албан хэрэгцээний бүхий л тавилгыг дэлхийн жишигт нийцүүлэн үйлдвэрлэж өөрийн KitchenALL нэрийн 3 салбар дэлгүүрээр дамжуулан хэрэглэгчиддээ хүргэж байна. Бид 20 жилийн хөдөлмөрийнхөө үр дүнд 13,550 м2 буюу Монголын хамгийн том тавилгын үйлдвэр, оффисын байрыг ашиглалтанд оруулж 290 гаруй ажилтан, 3 салбар дэлгүүр, мөн чулуун хийцийн үйлдвэр, Эрдэнэт хот дахь салбар үйлдвэр, стандарт зориулалтын 3566 м2 агуулах зэрэг нийт 24,0 тэрбум төгрөгийн хөрөнгөтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна.

KitchenALL нь Бүтээгдэхүүн, үйлдвэрлэл үйлчилгээндээ ISO-9001:2015 стандартыг нэвтрүүлснээр ОЛОН УЛСЫН чанарын стандарт хангасан бүтээгдэхүүн үйлчилгээг танд хүргэж байна. Үйлдвэрлэлдээ хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн түрүүнд тавьж, ХАБЭА-н сургалтуудыг тогтмол авч ажилтнуудаа сургаснаар үйлдвэрлэлээс үүссэн осол гэмтлийг 0% байлгах зорилт тавин ажиллаж байна.

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Монголын анхны бөгөөд хамгийн том ISO 9001-2015 стандартын тавилгын төрөлжсөн үйлдвэр

Чанарын бодлого

Бид МУ-н хууль тогтоомжийн хүрээнд, ISO9001:2015 стандарт шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд үзүүлдэг байна.

Бид жил бүр чанарын удирдлагын тогтолцоондоо дотоод болон гадаад аудит хийлгэн үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулдаг байна.

Бид дэлхийд тэргүүлэх дэвшилтэт технологи, түүхий эд материалыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр цаг ямагт өөсрдийгөө сайжруулах төдийгүй дотоодын зах зээлээ хөгжүүлэн манлайлагч байхыг зорино.

Бид өндөр бүтээмжтэй, сэтгэл ханамжтай ажилтныг бий болгон, үл тохирлыг бууруулах замаар хэрэглэгчийнхээ сэтгэл ханамжийг өндөр байлгахад зорьж ажиллана.

Бидний үнэт зүйлс

Хэрэглэгчийн сэтгэл ханамж:

Бид хэрэглэгчийн оронд өөрийгөө тавин өгсөн амлалтандаа үргэлж хүрдэг байна. Бид хэрэглэгчийн төлөө өөрийн ажлыг мэргэжлийн түвшинд чанартай гүйцэтгэж тэдний төлөө үргэлж илүү алхам хийхэд бэлэн байна.

Суралцаж хөгжих:

Бид өөрийгөө болон хийж буй ажлаа Компанийхаа хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах нэн чухал хэсэг хэмээн ухамрсарлан суралцаж хөгжүүлнэ

Манлайлал:

Бид хийж буй ажилдаа манлайлагч байж нэгэн зорилгын төлөө тууштай, чанарыг эрхэм болгон хамтдаа бүтээнэ.

Хүндлэл:

Бид бусдадаа хүндэтгэлтэй хандсанаар тэднээс хүндлэлийг хүлээж авна. 

Бид байгууллагын дүрэм журам, тогтсон хэм хэмжээг дагаж мөрдсөнөөр байгууллагаа хүндлэнэ.

Бүтээмж:

Бид нэг хийсэн алдаагаа дахиж давтахгүй, алдаанаасаа ямагт суралцана. Би ажлын хором бүрийг үр ашигтайгаар зарцуулна.

Аюулгүй ажиллагаа:

Бид өөрийн болон бусад хамт олныхоо эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг нэгдүгээрт тавина.