Kitchen News #5

"Гал тогоо төлөвлөлтийн гарын авлага"

Гал тогооны өрөөнийхөө орон зайг оновчтой болгох нь загварлаг байдлаас гадна хоол бэлтгэхэд тааламжтай байдлыг бий болгодог.

Ажлын гурвалжин.

Энэхүү гал тогооны өрөөний зохион байгуулалтын төлөвлөгөө нь хэдэн арван жилийн турш ашиглагдаж ирсэн. Ажлын гурвалжин нь угаалтуур, плитка, хөргөгч гэсэн хамгийн их хэрэглэгддэг гурван хэрэгслээр хийгдсэн байдаг.

Байршлын зорилго нь эдгээр гурван төхөөрөмжийг түгжээг нь тайлж, ашиглахад хялбар, бие биендээ ойрхон байлгах явдал юм.

U хэлбэрийн гал тогоо бол үүнийг хэрэглэх хамгийн хялбар хэв маяг юм.

Паралель хэлбэрийн гал тогоо, эсвэл гал тогооны тектэй хүмүүс плитка, хөргөгчийг нэг талд байрлуулж, угаалтуурыг эсрэг талд эсвэл текний нэг хэсэг болгон ашиглаж болно.

Шугаман болон L хэлбэрийн гал тогоонд угаалтуурыг хамгийн урт хэсгүүдийн дунд, зуух, хөргөгчийг төхөөрөмжийн төгсгөлийн ойролцоо байрлуулах ёстой. Энэ нь танд ажлын талбарыг хангалттай бий болгох ба хамгийн чухал төхөөрөмжүүдэд амархан хүрэх боломжтой болно.

Тавилганд суурилах цахилгаан хэрэгсэл.

Плитка шарах шүүгээ хосолсон босоо плитка нь нэг дор багтаасан шийдэл боловч орон зайг оновчтой болгохыг хүсч байгаа бол тусдаа Плитка Шарах шүүгээ нь гал тогооны өрөөний зохион байгуулалтаа шийдэхэд хялбар боломжийг танд олгоно. Мөн тавилганд суурилах Богино долгионы зуух хөргөгч зэрэг нь таны гал тогооны ажлын тавцанг цэлгэр болгохоос гадна загварлаг байдлыг нэмэгдүүлэх болно.

Гал тогооны Тек.

Хоол бэлтгэх болон, хооллохоос гадна Тек нь бүх төрлийн гал тогооны хэрэгслийг хадгалах зориулалтаар ашиглагддаг. Текний тавцан дээр угаалтуур эсвэл плитка суулгаж, хялбар ашиглах боломжтой бөгөөд гал тогооны тавилгын бусад хэсэгт ажлын илүү их зай үлдээх боломжтой болно. Зөв төлөвлөсөн Тек нь өрөөний гол чимэг болж тансаг гал тогоог бий болгох бөгөөд нэмэлт орон зайг танд өгнө. Мөн текэндээ дарсны хөргөгч, шарах шүүгээ зэргийг байрлуулахад нэн тохиромжтой байдаг.

Гал тогоог зөвхөн "хүнсний" бүс болго.

Орчин үеийн байрны загваруудад хэрэглээний өрөө тэр бүр байгаад байдаггүй. Ийм учраас угаалгын машин, хатаагч зэрэг нь гал тогоонд байрлах тохиолдол элбэг байдаг.

Боломжтой бол эдгээр хоёр хэрэгслийг байшингийн өөр хэсэгт байршуулахыг танд зөвлөж байна. Хооллох хэсгээ зөвхөн хооллох зориулалтын хэсгээр хадгалах нь танд болон таны гэр бүлд илүү тухтай мэдрэмжийг төрүүлэх болно.

Орон зайтайгаа ажилла.

Цахилгаан хэрэгслийн зохион байгуулалтыг төлөвлөхдөө санаж байх ёстой хамгийн чухал зүйл бол та байгаа орон зайндаа хялбар ажиллах ёстой.

Та Америк маягийн хоёр хаалгатай хөргөгч хөлдөөгчийг хүсч магадгүй, гэхдээ таны гал тогоо үнэхээр үүнийг багтааж чадах уу? Магадгүй ганц хаалгатай хөргөгч, эсвэл хөлдөөгч, дан хөргөгч, эсвэл бүрэн суурилуулсан хөргөгч, хөлдөөгчтэй байсан нь илүү давуу байдаг. Загвар зохион байгуулалтын зарим үндсэн дүрмийг дагаж мөрдөх, мөн одоогийн загварын чиг хандалатай нийцүүлж шийдэх нь таны цахилгаан хэрэгслийг гал тогооны өрөөний ерөнхий загварт жигд нийцүүлж, хоол бэлтгэх болон хооллох үеийг баяр баясгалантай болгоно.