card

Зөөвөр, тээвэрлэлт

Таны бэлтгэж багласан эд зүйлийг зөөвөрлөж, хүссэн газар тань найдвартай хүргэнэ

Харилцагч таны нүүлгэхээр бэлтгэж, баглаж боосон эд зүйлийг зөөвөрлөн тээвэрлэж, тухайн байршилд аюулгүй хүргэж өгөх үйлчилгээ. Та захиалгаа баталгаажуулж, гэрээгээ хүлээн авснаар таны сонгосон өдөр манай баг очиж үйлчилгээ үзүүлнэ. Харин та тохирсон цагтаа манай багийг очиход эд зүйлээ баглаж, зөөхөд бэлдэж савласан байх хэрэгтэй.

Зөөвөр, тээвэрлэлт
Энгийн нүүлгэлт

Энгийн нүүлгэлт

Сав баглаа боодол хийж нүүлгэх

Танд нүүлгэлтийн мэргэжлийн үйлчилгээ хэрэгтэй байна уу?

Тэгвэл нүүх илүү хялбар боллоо. Таны цагийг хэмнэж, эрүүл мэнд, эд хөрөнгийг тань хамгаалах үйлчилгээг бид санал болгож байна.

Энэ үйлчилгээ нь манай ажилчид таны товлосон өдөр БНСУ-д захиалгаар үйлдвэрлэгдсэн зориулалтын хамгаалах хэрэгсэл, баглаа боодол, хайрцаг сагсаар таны эд зүйлийг хамгаалан аюулгүй тээвэрлэн нүүлгэх үйлчилгээ юм.  

  • Бүх эд зүйлсийг зориулалтын хайрцаг сагсанд савлах, зөөлөвч хамгаалах хэрэгслээр боох
  • Тавилга эд зүйлийг задлах, хамгаалалт хийн зөөвөрлөх, угсрах, хананд тогтоох
  • Нүүж орох газарт аюулгүй тээвэрлэн хүргэх
  • Бүх эд зүйлийг захиалагчийн зөвлөсөн газарт байршуулах үйлчилгээ багтана.

Мөн орон нутагт явах эд зүйл, тавилгыг задлан нэг удаагийн хамгаалах хэрэгслээр боож баглан орон нутгийн унаанд хүргэж өгөх үйлчилгээ үзүүлнэ.

VIP нүүлгэлт

Тусгай үйлчилгээ

Үйлчилгээний соёлыг түгээгч Kitchen all service танд нүүлгэлтийн цогц үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлж байна.

Та гэрээгээ байгуулаад түлхүүрээ үлдээхэд л болно.

Нүүх асуудлаа бидэнд даатгаад аз жаргалтай хором бүрээ хайртай гэр бүлдээ, чухал ажилдаа зориулаарай. Бид таны тавилга, эд зүйлийг хамгаалах хэрэгсэл ашиглан аюулгүй тээвэрлэн нүүлгэж ширхэг бүрийг захиалагчийн хүссэн байршилд байрлуулан үйлчилнэ.

VIP нүүлгэлт

Нүүлгэлтийн захиалга өгөх:

Утас: 7700-8080, 8007-4243
Facebook хуудсанд зочлох