Kitchen News #4

"FarmhousE"

Farmhouse урсгал нь анх 16-17р зуунд Европ тэр дундаа Франц, Германд өргөн дэлгэрсэн. Уг урсгалын үүсэл нь фермерүүдийн амьдралын хэв маягт тохирсон энгийн цэгцтэй байдлыг байгалийн материал ашиглан бүтээх болсоноор үүссэн юм.

Харин өнөө үед Farmhouse загварыг модерн урсгалтай уусган цул хийцтэй тек, шургуулга бүхий багана, нарийн хийцлэлтэй шилэн хаалга, залгаасгүй хөмсөг зэрэг гоёмсог аксессуаруудтай хослуулан хийж орчин үеийн шинэлэг загвартай болгож өгсөн.

Таны гэрт дулаан уур амьсгал, олон жилийн турш загвараа алдахгүй үнэ цэнийг мэдрүүлэх “Farmhouse – загвараар хийгдсэн өргөн тектэй L хэлбэрийн гал тогооны загварыг танилцуулж байна.

Farmhouse загварын 6 метр урттай  гал тогоо нь зочны өрөөний эсрэг талд үзэгдэх орчин төгс цонхны хажууд байрласан.

Зочны өрөө болон гал тогоо хоёрын хооронд байрлах 2,5 метрийн урт цул хийцлэл бүхий текийг ажлын гурвалжины дагуу тохиромжтой зайд байрлуулсан ба ингэснээр хоол бэлдэх явцыг илүү тухтай болгож өгдөг. Мөн гэрийн эзэгтэйд зочны өрөөрүүгээ харан гэр бүлтэйгээ халуун дулаан яриа өрнүүлэх, зурагтаар дуртай нэвтрүүлгээ үзэнгээ амтат зоогоо бэлдэх зэрэг олон боломжийг олгох болно.

Таны гал тогоо Таныг халамжилна.

Угаалтуурын хэсгийг цонхны хажууд илүү цэлгэр зайтай байрлалд шийдэж өгсөн ба олон аяга таваг угаах хэцүү ажлыг тав тухтай байдлаар бүрдүүлж илүү бүтээмжийг бий болгодог. Ажлын тавцан дээр байрлах 2 давхар 3 эгнээ шургуулга нь загварлаг байдлыг нэмэгдүүлэхээс гадна таньд өдөр тутмын зүйлсээ хялбараар хэрэглэх боломжийг олгоно. Байгалийн модон оруулгатай задгай тавиур, Уур сорогчын 2 талд байрлах шилэн хаалга бүхий тавиур нь таньд гал тогоондоо өөрийн хүссэн интерьерийн орчинг бүрдүүлэх боломжийг олгоно.

Тавилгын дээд хөмсөгийг таазны хүрээтэй ижлээр хийж өгсөн нь цэвэрхэн хийцлэлээс гадна тавилгыг өрөөний нэг хэсэг мэт харагдуулж байдаг.

KitchenALL – Designer

Д.Анхтөр