ШАРАХ ШҮҮГЭЭГ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?

Шарах шүүгээ бол таны гал тогооны гайхалтай туслах бөгөөд амттай сайхан хоол хийхэд зайлшгүй хэрэгтэй зүйлсийн нэг гэж хэлж болно. Та шарах шүүгээ тэр тусмаа ТАВИЛГАНД СУУРИЛДАГ шарах шүүгээ авахаар төлөвлөж байгаа бол сонголтоо хийхэд тань туслах дараах зөвлөмжүүдийг хүргэж байна. /Зураг бүр дээр зөвлөмжүүдийг орууллаа/

Та зөв сонголт хийхийн тулд дараах зүйлсийг анхааран авч үзээрэй:

  • - Ажиллагааны горимууд
  • - Халалтын горимууд
  • - Онцлог чадварууд
  • - Дотоод ажиллагаа
  • - Цэвэрлэгээ

1. Ажиллагааны горимууд

Хамгийн түгээмэл байдаг шарах шүүгээнүүдийн хувьд зөвхөн халалтын горим болон температурын тохиргоогоор тоноглогдсон байдаг ба илүү давуу талтай болгохын тулд цагийн тохиргоо нэмж суурилуулсан байдаг. Маш энгийн тохиргоотой учир эдгээр загварууд нь шарах шүүгээ төдийлөн ашиглаад байдаггүй ч сайхан амттай хоол хийх хүсэлтэй хүмүүст ашиглахад хялбар байдаг.
Илүү олон тохиргоотой шарах шүүгээний хувьд автомат тохиргоотой байдаг. Энэ нь та ямар хоол хийх гэж байгаагаас шалтгаалаад хоолыг илүү амт чанартай болгох үүднээс мэргэжлийн тогооч нарын зөвлөсөн горим, температур, аль замд байрлуулвал илүү тохиромжтой зэргийг автоматаар тохируулсан байдаг. Та ямар хоол хийхээ сонгоод л болоо гэсэн үг. Энэ төрлийн шарах шүүгээг ашиглаж дадсан, илүү туршлагатай хүмүүст тохиромжтой байх болно.
Үнийн хувьд өндөр шарах шүүгээ нь олон үйлдлийг нэг дор хийх боломжтой байдлаар тоноглогдсон байдаг. Touchscreen дэлгэцтэй, уурын болгох горим зэрэг илүү шинэлэг технологитой эдгээр загварууд нь хоол хийх үйл явцыг илүү амар хялбар болгодог. Эдгээр загварууд нь шинэ хоол хийж турших дуртай эзэгтэй нарын хувьд төгс сонголт байх болно.

2. Халалтын горимууд

Халалтын горимын тоо нь хамгийн чухал сонголтуудын нэг. Хэдий чинээ их горимтой байна төдий чинээ олон төрлийн хоол хийх боломжтой байдаг. Халалтын горим нь халалтын элементүүдийн харилцан үйлчлэл бөгөөд энгийн загваруудад сонголт нь цөөхөн байдаг. Тухайлбал: Дээрээс халах, доороос халах, дээрээс гриллдэх, сэнс болон дулааны эргэлт зэрэг байна. Халалтын элементүүдийн хослол таны хийхийг хүсч буй хоолтой тохирч байдаг. Үргэлж шарах шүүгээ ашиглан хоол хийх шаардлагагүй бол 4 төрлийн халалтын горимтой шарах шүүгээ байхад хангалттай. Дээрээс, доороос халах, дээрээс доороос зэрэг халах болон гриллны горим нь илүү шаржигнасан болгоно.
Маханд дурлагсадын хувьд сэнсний горимтой шарах шүүгээг сонгох нь илүү тохиромжтой бөгөөд эдгээр нь 6 болон түүнээс дээш горимтой байна. Сэнс нь махыг жигд болгож, гриллтэй хослуулан ашиглавал доод хэсгийг нь илүү шаржигнасан болгож өгдөг.
Плиткан дээр хоол хийхээс илүүтэй шарах шүүгээнд хоол хийх дуртай хүмүүст 8 болон түүнээс дээш горимтой шарах шүүгээ илүү тохиромжтой. Пицца, талх, бялуу зэрэг олон төрлийн махан хоол, нарийн боов зэргийг хийх боломжтой болно.

3. Онцлог чадварууд

Хөргүүрийн сэнстэй байхын ач холбогдолыг дурьдах хэрэгтэй. Гол зорилго нь шарах шүүгээний хажуу хана болон хаалгыг хөргөх юм.
Хоол хийж байх үед тос үсэрч хаалганы шилэн дотор орох тохиолдолд хаалгыг хялбархан салган авч заавал тусгай багаж хэрэгсэл ашиглахгүйгээх цэвэрлэх боломжтой байх нь чухал юм.
Түүнлчлэн шарах шүүгээг урьдчилан халаахад зориулсан Quick warm up функц, хурууны хээ тогтдоггүй нерж гадаргуу, дотоод дулааныг тусгаарлах 3 давхар шилэн хаалга зэрэг нэмэлт давуу талуудыг мартаж болохгүй.

4. Дотоод ажиллагаа

Сэнс бол шарах шүүгээнд зайлшгүй байх ёстой зүйл юм. Сэнс нь шарах шүүгээний арын хананд байрлах ба халуун агаарыг цагиранган хэлбэрээр жигд тараах зориулалттай байдаг. Ялангуяа илүү сайн нарийн боов хийхэд сэнс чухал үүрэг гүйцэтгэнэ.
Грилл нь бүх төрлийн махыг алтан шаргал өнгөтэй, шаржигнасан болгоход зориулагдана. Грилл нь шарах шүүгээний дээд хэсэгт байрлана.
Нарийн боовны тэвш, болон гриллын төмөр нь сунадаг зам /telescopic guide/ дээр суурилагдсан байна. Хэрвээ та шарах шүүгээнд болж буй хоолондоо давс, амтлагч нэмэх, хоолоо болсон эсэхийг шалгах гэж байгаа бол тэвшинд таны тусламж шаардлагагүй. Сунадаг зам нь үүнийг таны өмнөөс хийх болно.
Болц шалгагчийн хувьд махан хоолонд дуртай хүмүүст илүү тохиромжтой: Энэ нь хоолны болцын түвшинг шалгаж, хоол бүрэн болох үед шарах шүүгээ автоматаар унтардаг.
Шарах шүүгээний дотоод эзэлхүүн чухал ач холбогдолгүй боловч 65 литрээс дээш багтаамжтай байх нь илүү тохиромжтой.

5. Цэвэрлэгээ

Шарах шүүгээг цэвэрлэх маш олон аргууд байдаг.
Уурын цэвэрлэгээний систем нь цэвэрлэх хэрэгсэлгүй, цахилгаан зарцуулахгүйгээр байх боломжийг олгоно. Нарийн боовны тэвшинд 0,5л ус хийгээд хамгийн доод зам дээр байрлуулж доороос халаах горимыг 100С градус тохируулахад л хангалттай.
Каталитик ханатай шарах шүүгээ нь хоолны өөх тосыг хананд наалдуулдаггүй тул хялбархан цэвэрлэхээс гадна байнга цэвэрлээд байх шаардлагагүй. Шарах шүүгээг үргэлж ашигладаг эзэгтэй танд энэ нь илүү тохиромжтой сонголт байх юм.
Пиролитик цэвэрлэгээ нь хоол хийж дууссаны дараа ашиглагддаг. Энэ цэвэрлэгээний систем нь шарах шүүгээг 500С хүртэл хэмд халааж 1,5-2 цагийн дотор өөх тосыг ор мөргүй арилгадаг.