card

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

ДолоонБолдог ХХК нь 2004 онд үүсгэн байгуулагдсан, бүх төрлийн хавтан болон модон тавилга үйлдвэрлэх хүчин чадалтай Монголын томоохон үндэсний үлйдвэрлэгчдийн нэг билээ. Мөн 2006 оноос цахилгаан барааны худалдааны чиглэлээр “Евро-Электроникс” ХХК-г байгуулж, Герман улсын “AMICA INTERNATIONAL” компанийн “HANSA”, 2011 онд Испани улсын “Teka industrial” компанийн “TEKA”, Словени улсын “Gorenje D.D” компанийн “Gorenje” зэрэг гал тогооны цахилгаан хэрэгслийн брэнд бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр Монголын зах зээлд амжилттай борлуулж эхэлсэн.

Өдгөө “Долоон Болдог” ХХК нь гал тогоо, зочны өрөө, унтлагын өрөө, хүүхдийн өрөө, угаалгын өрөөний тавилга, оффисын тавилга зэрэг гэр ахуй, албан хэрэгцээний бүхий л тавилгыг дэлхийн жишигт нийцүүлэн үйлдвэрлэж өөрийн KitchenALL нэрийн 6 салбар дэлгүүрээр дамжуулан хэрэглэгчиддээ хүргэж байна. Бид 13 жилийн хөдөлмөрийнхөө үр дүнд 13,550 м2 буюу Монголын хамгийн том тавилгын үйлдвэр, оффисын байрыг ашиглалтанд оруулж 220 ажилтан, 6 салбар дэлгүүр, мөн чулуун хийцийн үйлдвэр, Эрдэнэт хот дахь салбар үйлдвэр, стандарт зориулалтын 3566 м2 агуулах зэрэг нийт 24,0 тэрбум төгрөгийн хөрөнгөтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна.

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА