card
story-image

ГАЛ ТОГОО

Бид 2001 оноос эхлэн тавилгын салбартаа тэр дундаа гал тогооны тавилгын чиглэлээр голчлон нийт 20 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Одоогийн байдлаар Uniq, Gaia, Rococo, Farmhouse зэрэг 23 төрлийн загварын чиг хандлага бүхий гал тогооны тавилгыг хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй чанар стандартын шаардлага хангасан 150 гаруй нэр төрлийн материал, 30 гаруй төрлийн чулуу ашиглан таны гэрийн онцлогт тохируулан хүссэн загвараар мэргэжлийн өндөр түвшинд үйлдвэрлэж байна. Бид Монголдоо хамгийн том тавилгын бүрэн автомат үйлдвэртэй ба бүрэн автомат үйлдвэр нь хүчин чадал өндөртэйгээс гадна хүний нөлөөнөөс гарах алдааг дээд зэргээр бууруулдаг төдийгүй үйлдвэрээс гарч буй бүтээгдэхүүний чанарыг тогтвортой байлгах том давуу талтай юм.

Бүтээгдэхүүний давуу тал