card

Яагаад KitchenALL

Бүтээгдэхүүний давуу тал

  1. Чанартай эрүүл ахуйн шаардлага хангасан түүхий эд материал ашигладаг.
    • Олон улсын эрүүл ахуйн шаардлага хангасан E1 ангилалын хавтан материал.
  2. Чанартай эрүүл ахуйн шаардлага хангасан түүхий эд материал ашигладаг.
    • Хүний эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй EVA (Этилен Винил Ацетат) тарган цавууг үйлдвэрлэлдээ ашигладаг.
  3. Чанар сайтай тоноглол ашигладаг
    • Австри улсын дэлхийд танигдсан BLUM, HIGOLD, DTC брэндийн эдэлгээ сайтай, зөөлөн хаагддаг нугас, зам, өргөх систем зэрэг хэрэглээг хялбарчилсан шийдлүүд.
  4. Тавилгын үндсэн холбоосонд шопонк ашигладаг
    • Чангалагчны нүх байхгүй тул харагдац цэвэрхэн
    • Ус чийгэнд илүү тэсвэртэй, эдэлгээ удаан
  5. Хэрэглээнд нийцсэн шийдлийг санал болгохыг эрмэлздэг
    • Гал тогоо нь цахилгаан болон ус зэрэгцэн байрладаг онцгой орчин тул хэрэглээний аюулгүй байдлыг бид онцгой анхаардаг
    • Эргономикийн зөв шийдлийг санал болгодог
  6. “KitchenALL” Танигдсан брэнд
    • Гал тогооны тавилгын салбартаа тэргүүлэгч брэндийг худалдан авах нь таны сэтгэл ханамж болон нэр төрийн баталгаа болно.
  7. Акрилан материал санал болгодог
    • Акрилан гал тогооны тавилга нь гоёмсог гялгар гадаргуутай боловч боловсруулахад хүндрэлтэй байдаг учир дотоодын үйлдвэрлэгч нар төдийлөн санал болгодоггүй бөгөөд одоогоор зөвхөн манай компани санал болгож байна.
  8. Цахилгаан барааны аюулгүй, найдвартай ажиллагааг хангах тавилгын хийцлэлтэй
    • Манай компани тавилга болон түүнд суурилах цахилгаан барааг цогцоор нь санал болгодог онцлогтой тул хоорондын уялдаа холбоог маш сайн хангадаг.
  9. Тавиурыг хэрэглээндээ нийцүүлэн тохируулах боломжтой
    • Шинэ тоног төхөөрөмжийн тусламжтай тавилга доторхи тавиурын өндрийг хэрэглээндээ нийцүүлэн тохируулах боломжтой болсон.

Загварын давуу тал

  1. Өнгөний сонголт ихтэй
    • Манай компани нийт 32 төрлийн өнгө болон материалыг санал болгож байгаа нь бусад компанитай харьцуулахад илүү өргөн сонголтыг хэрэглэгчиддээ санал болгож байна
  2. Мэргэжлийн тавилгын зургийн программ ашигладаг
    • Бид үйл ажиллагаандаа дэлхийд өргөн ашиглагддаг KD Max мэргэжлийн програмыг нэвтрүүлсэн нь хэрэглэгчид захиалж буй тавилгаа илүү бодьтой харах боломжийг олгодог
    • Энэхүү программ нь тавилгын загварыг хоромхон хугацаанд алдаагүй гаргах боломжийг олгодог
  3. Өлгүүр харагдахгүй
    • Ханын тавилганы өлгүүр далд байрласнаар тавилгын харагдац үзэмж цэвэрхэн болсон

Үнийн давуу тал

  1. Бүх түвшний хэрэглэгчдэд зориулсан үнийн бодлоготой
    • Зах зээлд хүртээмжтэй байх зорилгоор чанартай бүтээгдэхүүнийг уян хатан үнийн бодлоготой санал болгодог
  2. “KitchenALL” үнэтэй биш
    • Үнэтэй юм хямдхан байдаг. Чанартай бүтээгдэхүүн үнэтэй мэт боловч хугацаа өнгөрөх тусам хямд болдог
    • Манай компани бүтээгдэхүүний чанартай харьцуулахад хямд үнийн санал болгодог
  3. Түүхий эд материалыг үйлдвэрлэгчээс шууд авдаг
    • Үйлдвэрлэлд ашиглагдаж буй бүх түүхий эд материал, тоноглолуудыг үйлдвэрлэгчээс нь шууд аван хэрэглэгчиддээ санал болгодог

Компанийн давуу тал

  1. Герман, Итали, Австрийн шилдэг тоног төхөөрөмж бүхий автомат үйлдвэр
    • Европийн тавилга үйлдвэрийн жишигт хүрсэн үйлдвэрийн цогцолборыг шинээр ашиглалтанд оруулаад байна.
    • Бүх хийц, бэлдэцийн зургийг мэргэжлийн үйлдвэрлэлийн програм хангамж ашиглан боловсруулдаг
    • Компьютерийн удирдлагатай тоног төхөөрөмжүүд мм-ийн ч зөрүүгүй бэлдцүүдийг исгэж, цоолож, өндөр чанартайгаар ирмэгийг наадаг
  2. Гал тогооны шийдлийг цогцоор нь санал болгодог
    • Манай компани үйлчлүүлэгчдийнхээ цаг зав болон үйлчилгээний ая тухтай байдлыг хангах зорилгоор гал тогооны өрөөнд байрлах тавилга, цахилгаан хэрэгслийн цогц шийдлийг санал болгож байна.
  3. 16 жилийн туршлагатай тавилга үйлдвэрлэгч
    • 2004 онд үүсгэн байгуулагдсан үндэсний гал тогооны тавилга үйлдвэрлэгч ууган компани бөгөөд 16 жилийн туршлагаа дэлхийн шилдэг тоног төхөөрөмжүүдтэй хослуулан европ стандартын тавилгыг хэрэглэгчиддээ санал болгож байна.
  4. Загвар, менежмент, үйлдвэрлэл дээр европ мэргэжилтнүүд ажилладаг
    • Европийн тавилгын үйлдвэрийн салбарт 30-с дээш жилийн туршлагатай олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн менежментийн зөвлөх, италийн тавилгын дизайны оффистой урт хугацааны гэрээтэй байгуулан ажиллаж байгаа бөгөөд шинэ автомат үйлдвэрийг гадаад үйлдвэрийн даргаар удирдуулан ажиллаж байна.
  5. Хэрэглэгчийн дуудлагын төвтэй
    • Бид хэрэглэгчиддээ чирэгдэлгүй шуурхай үйлчлэх зорилгоор бүх өдрүүдэд 9:00 – 18:00 цагийн хооронд 77008080, 88078877 утсан дээр дуудлагын төвийг ажиллуулж байна.